Sunday, November 4, 2012

Дэлхий дээр тархан суурьшсан Монголчуудыг Монголын их дээд сургуулиудад сурахад туслах тэтгэлэгийн сан

Хамгийн эхний хамгийн чухал ажил бол дэлхий дээр тархан суурьшсан Монголчуудыг Монголын их дээд сургуулиудад сурахад туслах тэтгэлэгийн сан.
           Эхний ээлжинд мөнгө бараг зарцуулалгүйгээр төрийн өмчийн томоохон сургуулиудад хангалттай оюутан авч чадна байх.
           Цаашдаа Монгол улсын засгийн газар болон дэлхий даяар тархан суурьшсан Монгол угсаатнууд, Монгол улсын аж ахуй эрхлэгч, хөрөнгө чинээтэй хүмүүсийн дэмжлэгээр энэхүү санг өргөтгөж болох байх.
          Тэгээд тархан суурьшсан Монголчуудаас жил бүр мянга мянган оюутан залуучууд уугуул Монгол улсад суралцаж төгсөж, зарим нь эндээ үлдэж, зарим нь эх нутагтаа очиж Монгол ёс, Монгол соёлоо түгээх болно.

Нармай Монголын үйлсийг бусдын эрх ашгийг хөндөлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бидэнд шинэ эрин олгож байна.

Нармай Монголын үйлсийг бусдын эрх ашгийг хөндөлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бидэнд шинэ эрин олгож байна.
Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
 Монголчуудыг зуун жилийн дараа гэхэд нэгтгэх холын бодол байна.
 Гурван үе өнгөрөхөд харь газар, харь гүрний хязгаар дотор суугаа хэдий ч Монгол хэлтэй, Монгол соёлтой, Монгол хүмүүсийг улам олон болгож, тэднийхээ сор болсон ухаан самбаатай үр хүүхдийг Монгол нутагтаа авчиран суулгахын тулд одооноос бид хичээх хэрэгтэй байна.             Оюун санааны нэгдэлийг ямар ч хил хязгаар, улс төрийн дэглэм хориглож чадахгүй билээ. Өөрөөр хэлбэл би бүрэн нүүлгэн авч ирэх биш харин тэднийг тэр нутаг усанд нь байлгах мөртлөө тэндээ багтаж шингэхээ больсон өсөлт, оюуны чадамжийг нь татах, тэднийгээ мөн

Монгол хэвээр нь байлгах талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах. Олон улсын хүний эрх, соёлын байгууллагуудтай хамтран тэднийгээ өмгөөлөх, Монголоороо байх боломжийг нь олгох.
Үнэн хэрэгтээ тэднийг нүүлгэж авчирна гэдэг бол Монгол угсаатны түүхэн эзэмшил газраас ухралт хийж байгаа хэрэг болох юм.
 Тиймээс тэднийгээ харин ч тэнд нь байлгах, гэхдээ Монголоороо байх боломжийг нь бүрдүүлэх, тэднийгээ ухаан самбаатай, эдийн засгийн болоод бусад талаараа чадвартай, чадавхитай, өрсөлдөх чадвартай байлгах.
 Мөн тэднийгээ угсаатны хувьд уусалгүй орших боломжийг нь хангах, бусад Монгол угсаатантайгаа гэрлэх, үр хүүхэдтэй болоход нь туслах.
      Тэднийхээ үр хүүхдийг эзэмшсэн нутаг бэлчээртээ багталцахгүйд хүрсэн өсөлтийг нь уугуул Монгол нутагтаа татах байдлаар явах хэрэгтэй байна.
     Жишээ нь Хятадад буй Монголчууд гэхэд 3-с дээш хүүхэд төрүүлэх нь хориотой байгаа, тэдний 3-с дээш төрсөн хүүхдийг нь бид эх орондоо авчирч, өсгөж хүмүүжүүлж авахад болохгүй зүйлгүй.
    Соёлын нэгдэл
    Хэлний нэгдэл
    Үндэс угсааны нэгдэл
    Үзэл санааны нэгдэл
   Дэлхий даяар тархан суусан Монголчуудаа нэгтгэхийн тулд дараах ажлаад хийгдэж болохоор байна.
                      1. Өнөөгийн Монголчууд бид бусад ястаныхаа хэл аялагыг шоолж инээдгээ эн тэргүүнд болих хэрэгтэй байна. Өнөөгийн Монголчууд үндсэндээ халхуудад түшиглэж, халх аялгуунд түшиглэсэн хэл зонхилж байгаа хэдий ч цаашдаа Монголд олон хэл аялгуу зэрэгцэн оршиж, хэн ч бай өөрийн төрөлх аялагаараа хэнтэй ч ярихаасаа ичиж зовохгүй тийм нөхцөл бүрдэх ёстой. Тэгж байж бид нэгдсэн Монгол, их Монголын эрин зууныг үзэх болно. Тиймээс би дөрвөд, баяд, урианхай, торгууд, дархад хэн ч бай өнөөдрөөс эхлэн өөрийн төрөлх аялагаараа ярьж хэвшихийг уриалж байна.
                       2. Ахмад хөвгүүдийн аян дайнаас санаа аван тархан суурьшсан Монголчууддаа нэг хүүхдээ уугуул Монголдоо боловсрол эзэмшүүлэх, уугуул Монголдоо ирүүлэх бололцоо олгоё. Цаашдаа улс гүрэн гэдэг нь илүү оюун санааны нэгдэл болох тул тэдгээр хүмүүс өөрийн идээшсэн тэр нутагтаа нутаглах хэдий ч шинээр төрсөн үр хүүхэд ач зээ нь харин Монгол хүнтэйгээ гэрлэж Монголдоо ирж амьдрах боломжтой тогтолцоог бид бий болгож хөгжүүлэх ёстой. Тэтгэлэгийн сан байгуулж, үндэсний томоохон компаниудаар дэмжүүлэн, төгсөгчдийг тэдгээр байгууллагуудад ажиллахыг дэмжих бодлого баримтлах.
                    3. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын соёлын , эдийн засгийн, нийгмийн бүхий л хүрээнд эрх чөлөөг нь хамгаалах, соёлын өвийг нь хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагыг НҮБ, Юнеско зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран байгуулах.
Эсвэл одоогоор үйл ажиллагаа явуулж буй дэлхийн Монголчуудын холбоо зэрэг байгууллагын үйл ажиллагааг энэ чиглэлээр өргөтгөх. Төрийн зүгээс санхүүжилт олгох, сурталчилах.
Дэлхийг эзэмдье гэвэл хүнийг эзэмд
Хүнийг эзэмдьэ гэвэл сэтгэлийг нь эзэмд
Сэтгэлийг нь эзэмдсэн цагт бие нь хаа одох вэ гэж Чингис хаан маань хэлсэн гэдэг.

Wednesday, May 27, 2009

Дэлхийд би ганцхан Монгол нэртэй
Дээрээ би ганцхан Монгол тэнгэртэй

Wednesday, February 4, 2009

Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд

Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ.
Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. 
       Харин Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. 
Очихгүй бол бүр ч онигор болно”. 
        Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш ухаарах тэнхэл дутаж.
         Бид ингэж бичиж байна, ингэж бодож байна, ингэж ярьж байна. 
        Монголын нийгэм инээх болоод эмгэнэх зүйлс нь солигдсоор их удаж байгаа билээ. 
        Бид инээхгүй юманд ихэд баясан инээдэг болоод байгаа билээ. 
Бид дөрвөд Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, 
Бид Халимаг, буриад Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, магадгүй тэд маань одоо биднийг шоолохвий гэсэндээ л оросоор яриад байгаа байх. 
          Өөр хэл мэдэхгүй тулдаа л хэдэн дөрвөд, баядууд, буриадууд маань шоолуулаад л Монголоороо яриад байгаа байх. 
Бидэнд бие биенээ шоолж суух зав хийгээд тийм сэтгэлзүй, сэтгэхүй байгаа нь харамсалтай.              Үнэндээ бол энэ чинь бидний эмгэнэл. 
Дэлхийгээр нэг тарсан Монгол угсаатнууд маань их Монголын голомтыг сахин үлдсэн бидэндээ ямар их итгэл найдвар хүлээлэгдэгийг бид мэдрээгүй, мэдээгүй бүр тэднийхээ үнэн сэтгэлийн үгийг хошигнол гэж хүлээж авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй хэрэг. 
           Энд хошигнол гэж ойлгоод инээж тэнэгтэх ямар ч шаардлага алга. 
Оросууд, хятадуудад адлагдаж эх хэл соёлоо мартаж, үндэстний, соёлын, улс төрийн асар их дарамтанд амьдардаг тэд маань цаг ямагт биднийг хүчирхэг болоосой хэзээ нэгэн цагт ирээд биднийгээ өмгөөлөөсэй, хамгаалаасай гэж хүсэж хүлээж итгэж явдаг нь хошигнол биш бодит үнэн юм. 
Бид тэднийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хүчирхэг болох ёстой бид эвтэй ухаантай байх ёстой. 
            Тэд маань бүр онигор болохоос нь өмнө бид очиж амжих ёстой. 
Магадгүй хөх толбо нь Монгол жартгар нүд нь алга болохоос нь өмнө бид очих ёстой. 
Бид тэднийгээ шоолох биш өөрсдийгөө шоолох ёстой.

Tuesday, January 13, 2009

Чөтгөр тоохгүй толгой буюу толгой хагарахын сайн тал ...

Хүн байхын ухааныг хүн хүнээсээ өвлөнө. 
Монгол хүний ууч тэнүүн сэтгэлийг Монгол эмээ Монгол ачдаа ингэж өвлүүлдэг.
      Би юм бүхнийг уучлах дуртай, орчлонгийн юм бүхнээс гэрэл гэгээ, хэрэгтэйг нь олж харж ууч сэтгэлээр хандах нь хүнд өөрт нь төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй байдаг юм шиг. Би нарт нэг сонирхолтой түүх хүүрнэе!
           Багадаа бид сүүн тасагийн шүүж байгаа аарцаар байлдаж тоглодог байлаа. Африкт тэр үед хүүхдүүд өлсөж үхэж байлаа шүү дээ. Аав, ээж, эх орондоо баярлахын хажуугаар бас ичмээр, гэмшмээр ч юм даа. Нэг удаагийн дайны үеээр хажуу айлынхаа өөрөөсөө ганц нэг насаар ахмад нэг хүүгийн нүүрийг нь нэг сайн аарцдаж аваад ялсан баатрын дүртэй амьтан гэрийн зүг алхаж явтал ар дагзан дундуур ян татаад явчих нь тэр эргээд харвал миний мөрөн дээгүүр жижигхэн төмөр гадас газарлуу бөмбөрч мөнөөх “Түгжил” харин гараа занган занаж аваад гэрийн зүг чавхдах нь тэр. Би ч юу дутах билээ хариу нэг занаж аваад гадасыг нь зөрүүлж нисгэж чадаагүйдээ жаахан харамссан авч эхний ээлжинд шилэн хүзүүгээр халуу оргиод юу болж байгаа нягтлан үзэхээр шилээ илээд үзвэл харин гаранд маань цус нялагдаад ирэхэд юун ялгуусан баатар нус нулимсандаа хутгалдаж аваад эмээгээ зорьдог юм байгаа биздээ. 
           Гэтэл харин эмээ минь хагарсан толгойны минь цусыг тогтоож өгөөд бас сэтгэлд минь байгаа хорсол гомдолыг ч тогтоохоо мартсангүй. Миний хүү ч азтай юм аа. Хүнийг үхэхээр нь чөтгөр толгойгоор нь ховоо хийж муу муухай юмс зөөдөг юм гэсэн, толгой нь хагарч байсан хүний толгойг бол тоодоггүй юм гэсэн. Миний хүүгийн толгойг одоо тоохгүй болсон.” Гэх нь тэр. Өшөө авах тухай муухай бодол маань ор мөргүй арилж харин ч толгойг маань чөтгөрүүдээс чөлөөлж өгсөн мөнөөх “Түгжил” –д баярлалаа гэж хэлмээр санагдаж байж билээ. 
Үүнээс хойш би надад муу юм хийсэн хүмүүсийг ч гэсэн уучилж, надад тохиолдсон муу юмнаас ч гэсэн сайн сайхныг олж харж байх хэрэгтэй гэдгийг балчир ухаандаа шингээсэн болов уу? 
       Ямар ч л байсан дахиж хэн нэгнээс өшөө авах талаар ер бодохоо больсон юмдаг. Харин хэн нэгэн надад муу юм хийвэл за байз чөтгөрийн ховоог хэрэггүй болгодог шиг эндээс чинь ... гэж боддог болсон хэрэг. Яахав хөөрхий минь шар нь хөдлөө л биз ,гарт нь ойрхон гадас таараа л биз, араас нь аваад шидээ л биз, анзааргагүй толгойг оноо л биз. 
Уучлах сайхаан. 
Толгой хагарах хүртэл сайн талтай байдаг байна шүү. 
Ёстой л нөгөө сорви эр хүнийг чимдэг юм аа. Манай нутагт дээр үед сорви Санжаа гэж байлаа гэдэг шиг. Хэхэ.

Thursday, August 14, 2008

Их Монголын сүр хүч бадартугай!

Их Монголын сүр хүч бадартугай!

Хурай! Хурай! Хурай!

Монгол хүний сүр хүч, суу заль бадартугай!

Хурай! Хурай! Хурай!

Монгол түмний сүр хүч, суу заль бадартугай!

Хурай! Хурай! Хурай!

Монгол улсын сүр хүч, суу заль бадартугай!

Хурай! Хурай! Хурай!


Монголчууд хэзээ ийм омголон байлаа. Монголчууд хэзээ ийм оргилуун байлаа. Монголчууд хэзээ ийм сүр хүчтэй байлаа. Бид мартах шахсан байна. Бид дэлхийд дэг тогтоож явсан хүчирхэг үндэстэн гэдгээ мартах шахсан байна. Бид хүчтэний хүчтэн байснаа, хүчтэнээс хүчтэй байж чаддагаа мартах шахсан байна. Харин өнөөдөр бид сэрлээ. Найман зуун жилийн тэртээх өвгөдийнхөө сүр хүчийг өөрөөсөө нээж, сүнс онгодыг нь баярлуулан, ард түмнийхээ цог золбоог сэрээж, агуу Монгол гэдгийг нь мэдрүүлсэн Найдангийн Түвшинбаярт баярлалаа. Цус нь булиглаж, цөс нь хөөрсөн Монгол түмнээ хараад бахархахгүй байхын аргагүй байлаа. Цээжинд огших гал халуун омогшилоо нуухын аргагүй байлаа. Бид хүчтэй үндэстэн, хүчирхэг хүмүүс гэсэн мэдрэмж, зуун зууны тоосонд дарагдаж бүдгэрсэн сэтгэлийн гал өнөөдөр дахин бадарлаа. Монгол хүнийг хүчтэй, ухаантай, чадалтай, чадвартай, зоригтой, хийморьтой гэдгийг дэлхий нийтэд
төдийгүй өөрсдөд нь нотлон харуулж чадсанаараа энэхүү үйл явдал Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэж, хөгжлийн их тэсрэлтийн эхлэл боллоо.

Монгол түмний сэтгэлийн эрч хүчний энэ их тэсрэлт биднийг дахин сэрээж, дахин хүчирхэгжүүлж, Монгол хүнийг, Монгол улсыг, Монгол түмнийг дэлхийн гүрэн, дэлхийн хүмүүс болгоно оо.

Би Монгол

Од нь гэрэлтсэн Монгол би

Омог нь бадарсан Монгол би

Оюун нь цэлмэсэн Монгол би

Олноос хүчтэй Монгол би

Цөс нь буцалсан Монгол би

Цус нь булгилсан Монгол би

Цагийг эзэлсэн Монгол би

Цаазыг тогтоосон Монгол би

Сүр хүчтэй Монгол би

Сүлд тугтай Монгол би

Суу зальтай Монгол би

Суудал өндөртэй Монгол би

Хүчтэний хүчтэн Монгол би

Хүү нь баатар Монгол би

Хүүхэн нь дагина Монгол би

Хүсэл нь биелсэн Монгол би

Дэлхийн энтэй Монгол би

Дээлэндээ хишигтэй Монгол би

Дэлгэр ухаантай Монгол би

Дээр суудалтай Монгол би

Ид хавтай Монгол би

Их азтай Монгол би

Итгэлийн галтай Монгол би

Сэтгэлийн хаттай Монгол би

Нутаг нь уужим Монгол би

Нуур нь цэнгэг Монгол би

Нууц нь зүрхэндээ Монгол би

Нулимс нь баяртай Монгол би

Их гүрний эзэн Монгол би

Их түүхийн баатар Монгол би

Их ирээдүйн бүтээлч Монгол би

Их эвийн чагтага Монгол би

Би Монгол
Би хөх Монгол
Би хөх толботой Монгол
Би хөх тэнгэртэй Монгол
Би хөх төрийн эзэн Монгол


Хүндэтгэн ёсолсон хөх Монголын сүр хүчний дуудлагыг бичиглэгч И. П. Амармэнд

Monday, July 14, 2008

Өмчлєх эрхийн онол ба Монгол оюуны vнэгvйдэл-Оллоо.мн-с

Орчин vеийн эдийн засгийн онолд ємчлєх эрхийн онол гэж нэг салбар байх. Гол санаа нь тухайн зvйлийг ємчлєх, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг нь эрх зvйн хvрээнд баталгаажуулсан байх.

Ємчлєх эрх нь баталгаажаагvй бол ямар ч их мєнгє хєрєнгє юу ч байлаа жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орж чадахгvй. Тэгэхээр vндсэндээ ємч биш гэсэн vг. Ємчлєх эрхийг нь хамгаалж чадвал нэг vг, нэг бодол ч тухайн хvний, тухайн нийгмийн ємч болж чадна гэсэн vг. Харин тэр л нэг vг, нэг санаа хєгжлийн хєдєлгєгч хvч, хурдасгуур болж чаддаг нь дэлхий нийтэд нэгэнт ил болжээ. Єнєєдєр эдийн засаг, нийгэм хэдий єндєр хєгжилд хvрэх тусмаа єєрийн баялгийг бодитой vнэлж оюун ухааныг, vгийг, санааг vнэлж эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаг болох нь дэлхийд тэргvvлж буй эдийн засагтай орнуудын жишээнээс бэлээхэн харагдана.
Тєрийн vндсэн vvргийн нэг бол яах аргагvй иргэдийнхээ эдийн засгийн эрхийг хамгаалах, эдийн засаг нийгмийнхээ эрх зvйн орчныг бvрдvvлэх.
Харин Монголын тєр иргэдийнхээ ємчлєх эрхийг хамгаалах битгий хэл єєрєє зєрчиж ард иргэддээ хvний vндсэн эрхийг нь эдлvvлж чадахгvй байгаагаас эдийн засгийн сул хєгжил, монгол хvний, монгол оюуны vнэгvйдэл тахал мэт газар авч бидний нэрийн хуудас болоод байна.
Монгол хvний ханш яагаад уначихав. Яагаад гэвэл Монгол тєр Монгол хvнийхээ vнэ цэнийг хамгаалж, ємчлєх эрхийг нь баталгаажуулж чадахгvй байна.

Монголын тєр єнєєдєр ємчлєх эрхийн хамгийн эртний бvдvvлэг хэлбэрvvдийг дєнгєн данган хамгаалж ядаж буй. Тэдгээр дээр нь єнєєдрийн Монголын эдийн засаг, улс тєр, нийгмийн бvх анхаарал, ачаалал тєвлєрч байна. Тэдгээр зvйлс vнэтэй, тэдгээр ємчийг эзэмшигчид, бvтээгчид толгой дээгvvр, халаас тvнтгэр, царай тэнэгэр.

Монголд юу vнэтэй вэ? Машин унаа, мал мах, гурил будаа, алт зэс. Яагаад гэвэл эдгээрийн хулгайлахад хэцvv. Ємчлєх эрхийг нь хамгаалахад амархан. Аливаа зvйлийн vнэ цэнэ нь тухайн зvйлийг ємчлєх эрхийг хэрхэн хамгаалж чадсанаас хамаарна. Хэрвээ тухайн зvйлийн ємчлєх эрх ямар ч баталгаагvй бол тэр ємч жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орохгvй. Хэн ч хэзээ ч дээрэмдээд буюу хулгайлаад аваад явчих юманд хєрєнгє оруулалт хийдэг, хvч хєдєлмєр, ухаанаа зардаг тэнэг хаа ч байхгvй.

Зарим хvмvvс хэлдэг сайхан бvсгvй, сайн бєх илvv сайхан амьдарч болоод байхад оюуны хєдєлмєр эрхлэгчид гандсан хvрэмтэйгээ, багахан тэтгэвэртэйгээ насан зvгийг олж байна гэж.
Хариулт нь их энгийн сайхан бvсгvй, сайн бєх хоёрт єєрийн vнэт чанараа хамгаалахад хялбар бєгєєд боломжтой байгаа учраас тэд нар vнэтэй байна, сайхан амьдарч болж байна. Харин оюуны хєдєлмєр эрхэлдэг хvнд энэ нь тєвєгтэй байдаг. Хэрвээ нэг санаа олж гэмээ нь тvvнийгээ хэлэх тэр мєчид л тvvнийг нь сонссон хэн нэгэнд хулгайлах, дээрэмдэх бvрэн боломж гараад ирж байгаа юм. Яагаад гэвэл манайд тvvнийг хамгаалах тогтолцоо одоохондоо байхгvй л байна. Байгаа нь vvргээ гvйцэтгэж чадахгvй байна.
Уг нь цагаан суваргыг эгшиглvvлсэн газар бvрт Жанцанноровын оюуны ємч яваад байдаг. Харин нєхєр Жанцанноров тэнд нийтийн орон сууцандаа эхнэр хvvхдийн хамт даруухан амьдарч, хотын замд хямдхан япон машинтайгаа бєглєрч зогсоо. Энэ зуур тvvний сонсож буй радиогоор хэн нэгэн тvvний зохиосон Хайрлан дуулмаар байна гэдэг дууг хайртай хvндээ зориулж, хэн нэгэн зах дээр хуурцаганд хувилан зарж, бас хэн нэгэн vдэшлэгт дуулж, хэн нэгэн хоолны газартаа цагаан суваргын эгшигээр vйлчлvvлэгчиддээ хоолоо хачирлан зарж, эдгээр бvх хvмvvс халаасандаа мєнгє хийж байхад нєхєр Жанцанноровын халаасанд таван хормын дараа унаандаа хоол авч єгєх мєнгє байгаа эсэх нь эргэлзээтэй.

Ийм байхад хvмvvс оюунаа ажиллуулж яах юм бэ? Харин оюунаа ажиллуулахгvй юм бол бид хvний нэг санааг, нэг vгийг, оюун ухааныг тэрбум тэрбум доллараар vнэлдэг болсон дэлхийтэй яаж єрсєлдєх юм бэ? Ёстой л нэг горьдсоны гарз, голионы баас болно биз.

Єнєєдєр дэлхийд vнэлж байгаагаас шал эсрэг зvйлийг бид, манай нийгэм, тєр vнэлээд байгаа учраас бид хойшоо ухраад байгаа хэрэг. Тухайн нийгэм юуг vнэлнэ. Юуг хамгаална. Тvvнд нийгмийн оюуны нєєц дайчлагдана. Хvvхдvvд нь тийм болохыг хvснэ. Залуучууд нь тэр л салбарт хvчээ vзнэ. Vvнд нийгмийн сэтгэл зvйгээр тоглох дархан эрхийг ямарч хязгаарлалтгvй эдэлж буй єнєєгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бас буруутай. Єнєєдєр Монголд хэн алдартай вэ? Бєхчvvд, дуучид, алтны уурхайн эзэн, дарга нар, авилгалчид.

Та нар алдарт зохион бvтээгч, саятан тэр гуай гэж сонссон уу?
Томас Эдисон уу, єє тэр чинь Америк хvн, тэгээд л Америкчууд хvчирхэг байгаа юм.
Йоширо Накамацу юу тэр чинь Япон хvн, тэгээд л Япончууд бидэнд гvйцэгдэхгvй байгаа юм. Би Монгол хvн асуугаад байна шvv хvмvvс ээ. Хэхэ.

Єнєєдєр Монгол даяар оюуны ємчийн ил цагаан, хvлээн зєвшєєрєгдсєн хулгай дээрэм, хvчин хаа сайгvй. Тиймээс Монголын оюуны салбар vнэ хvндгvй оролцогчид цєєтэй. Ашиг багатай, нэр хvнд муутай.
Гэтэл оюуны салбартай єрсєлдєхvйц єєр бvтээмж єндєртэй салбар дэлхийд харин хаа ч байхгvй, байх ч боломжгvй нь туйлын vнэн шахуу.
Тэгэхээр Монголчууд бид, тєр, нийгэм, хувь хvн цємєєрєє оюуны ємчийн ємчлєх эрхийг хvндэтгэж, хамгаалах, бvртгэх тогтолцоогоо сайжруулж авахгvй бол бvгдээрээ Лениний заасан зам дээр нэг хэсэгтээ ухраад л байж дээ. Харин энэ асуудлаа цэгцлээд авбал дэлхийн зургаан тэрбум толгойноос биднийх юугаараа дутуу гэж, илvv л байж магадгvй. Хойноос нь нэхэж яваа хэдий ч хол саахалтын зайтай тvрvvлэхийг хэн байг гэхэв. Vнэтэй Монгол оюун, vнэтэй Монгол толгой, vнэтэй Монгол хvн маш олон болтугай!

П.Амармэнд
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=89040