Thursday, August 14, 2008

Их Монголын сүр хүч бадартугай!

Их Монголын сүр хүч бадартугай!

Хурай! Хурай! Хурай!

Монгол хүний сүр хүч, суу заль бадартугай!

Хурай! Хурай! Хурай!

Монгол түмний сүр хүч, суу заль бадартугай!

Хурай! Хурай! Хурай!

Монгол улсын сүр хүч, суу заль бадартугай!

Хурай! Хурай! Хурай!


Монголчууд хэзээ ийм омголон байлаа. Монголчууд хэзээ ийм оргилуун байлаа. Монголчууд хэзээ ийм сүр хүчтэй байлаа. Бид мартах шахсан байна. Бид дэлхийд дэг тогтоож явсан хүчирхэг үндэстэн гэдгээ мартах шахсан байна. Бид хүчтэний хүчтэн байснаа, хүчтэнээс хүчтэй байж чаддагаа мартах шахсан байна. Харин өнөөдөр бид сэрлээ. Найман зуун жилийн тэртээх өвгөдийнхөө сүр хүчийг өөрөөсөө нээж, сүнс онгодыг нь баярлуулан, ард түмнийхээ цог золбоог сэрээж, агуу Монгол гэдгийг нь мэдрүүлсэн Найдангийн Түвшинбаярт баярлалаа. Цус нь булиглаж, цөс нь хөөрсөн Монгол түмнээ хараад бахархахгүй байхын аргагүй байлаа. Цээжинд огших гал халуун омогшилоо нуухын аргагүй байлаа. Бид хүчтэй үндэстэн, хүчирхэг хүмүүс гэсэн мэдрэмж, зуун зууны тоосонд дарагдаж бүдгэрсэн сэтгэлийн гал өнөөдөр дахин бадарлаа. Монгол хүнийг хүчтэй, ухаантай, чадалтай, чадвартай, зоригтой, хийморьтой гэдгийг дэлхий нийтэд
төдийгүй өөрсдөд нь нотлон харуулж чадсанаараа энэхүү үйл явдал Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэж, хөгжлийн их тэсрэлтийн эхлэл боллоо.

Монгол түмний сэтгэлийн эрч хүчний энэ их тэсрэлт биднийг дахин сэрээж, дахин хүчирхэгжүүлж, Монгол хүнийг, Монгол улсыг, Монгол түмнийг дэлхийн гүрэн, дэлхийн хүмүүс болгоно оо.

Би Монгол

Од нь гэрэлтсэн Монгол би

Омог нь бадарсан Монгол би

Оюун нь цэлмэсэн Монгол би

Олноос хүчтэй Монгол би

Цөс нь буцалсан Монгол би

Цус нь булгилсан Монгол би

Цагийг эзэлсэн Монгол би

Цаазыг тогтоосон Монгол би

Сүр хүчтэй Монгол би

Сүлд тугтай Монгол би

Суу зальтай Монгол би

Суудал өндөртэй Монгол би

Хүчтэний хүчтэн Монгол би

Хүү нь баатар Монгол би

Хүүхэн нь дагина Монгол би

Хүсэл нь биелсэн Монгол би

Дэлхийн энтэй Монгол би

Дээлэндээ хишигтэй Монгол би

Дэлгэр ухаантай Монгол би

Дээр суудалтай Монгол би

Ид хавтай Монгол би

Их азтай Монгол би

Итгэлийн галтай Монгол би

Сэтгэлийн хаттай Монгол би

Нутаг нь уужим Монгол би

Нуур нь цэнгэг Монгол би

Нууц нь зүрхэндээ Монгол би

Нулимс нь баяртай Монгол би

Их гүрний эзэн Монгол би

Их түүхийн баатар Монгол би

Их ирээдүйн бүтээлч Монгол би

Их эвийн чагтага Монгол би

Би Монгол
Би хөх Монгол
Би хөх толботой Монгол
Би хөх тэнгэртэй Монгол
Би хөх төрийн эзэн Монгол


Хүндэтгэн ёсолсон хөх Монголын сүр хүчний дуудлагыг бичиглэгч И. П. Амармэнд