Дэлхийд би ганцхан Монгол нэртэй
Дээрээ би ганцхан Монгол тэнгэртэй
Wednesday, May 27, 2009
Wednesday, February 4, 2009
Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд
Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ.
Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж.
Харин Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон.
Очихгүй бол бүр ч онигор болно”.
Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш ухаарах тэнхэл дутаж.
Бид ингэж бичиж байна, ингэж бодож байна, ингэж ярьж байна.
Монголын нийгэм инээх болоод эмгэнэх зүйлс нь солигдсоор их удаж байгаа билээ.
Бид инээхгүй юманд ихэд баясан инээдэг болоод байгаа билээ.
Бид дөрвөд Монголынхоо аялагыг шоолоод инээнэ,
Бид Халимаг, буриад Монголынхоо аялагыг шоолоод инээнэ, магадгүй тэд маань одоо биднийг шоолохвий гэсэндээ л оросоор яриад байгаа байх.
Өөр хэл мэдэхгүй тулдаа л хэдэн дөрвөд, баядууд, буриадууд маань шоолуулаад л Монголоороо яриад байгаа байх.
Бидэнд бие биенээ шоолж суух зав хийгээд тийм сэтгэлзүй, сэтгэхүй байгаа нь харамсалтай. Үнэндээ бол энэ чинь бидний эмгэнэл.
Дэлхийгээр нэг тарсан Монгол угсаатнууд маань их Монголын голомтыг сахин үлдсэн бидэндээ ямар их итгэл найдвар хүлээлэгдэгийг бид мэдрээгүй, мэдээгүй бүр тэднийхээ үнэн сэтгэлийн үгийг хошигнол гэж хүлээж авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй хэрэг.
Энд хошигнол гэж ойлгоод инээж тэнэгтэх ямар ч шаардлага алга.
Оросууд, хятадуудад адлагдаж эх хэл соёлоо мартаж, үндэстний, соёлын, улс төрийн асар их дарамтанд амьдардаг тэд маань цаг ямагт биднийг хүчирхэг болоосой хэзээ нэгэн цагт ирээд биднийгээ өмгөөлөөсэй, хамгаалаасай гэж хүсэж хүлээж итгэж явдаг нь хошигнол биш бодит үнэн юм.
Бид тэднийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хүчирхэг болох ёстой бид эвтэй ухаантай байх ёстой.
Тэд маань бүр онигор болохоос нь өмнө бид очиж амжих ёстой.
Магадгүй хөх толбо нь Монгол жартгар нүд нь алга болохоос нь өмнө бид очих ёстой.
Бид тэднийгээ шоолох биш өөрсдийгөө шоолох ёстой.
Tuesday, January 13, 2009
Чөтгөр тоохгүй толгой буюу толгой хагарахын сайн тал ...
Хүн байхын ухааныг хүн хүнээсээ өвлөнө.
Монгол хүний ууч тэнүүн сэтгэлийг Монгол эмээ Монгол ачдаа ингэж өвлүүлдэг.
Би юм бүхнийг уучлах дуртай, орчлонгийн юм бүхнээс гэрэл гэгээ, хэрэгтэйг нь олж харж ууч сэтгэлээр хандах нь хүнд өөрт нь төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй байдаг юм шиг. Би нарт нэг сонирхолтой түүх хүүрнэе!
Багадаа бид сүүн тасагийн шүүж байгаа аарцаар байлдаж тоглодог байлаа. Африкт тэр үед хүүхдүүд өлсөж үхэж байлаа шүү дээ. Аав, ээж, эх орондоо баярлахын хажуугаар бас ичмээр, гэмшмээр ч юм даа. Нэг удаагийн дайны үеээр хажуу айлынхаа өөрөөсөө ганц нэг насаар ахмад нэг хүүгийн нүүрийг нь нэг сайн аарцдаж аваад ялсан баатрын дүртэй амьтан гэрийн зүг алхаж явтал ар дагзан дундуур ян татаад явчих нь тэр эргээд харвал миний мөрөн дээгүүр жижигхэн төмөр гадас газарлуу бөмбөрч мөнөөх “Түгжил” харин гараа занган занаж аваад гэрийн зүг чавхдах нь тэр. Би ч юу дутах билээ хариу нэг занаж аваад гадасыг нь зөрүүлж нисгэж чадаагүйдээ жаахан харамссан авч эхний ээлжинд шилэн хүзүүгээр халуу оргиод юу болж байгаа нягтлан үзэхээр шилээ илээд үзвэл харин гаранд маань цус нялагдаад ирэхэд юун ялгуусан баатар нус нулимсандаа хутгалдаж аваад эмээгээ зорьдог юм байгаа биздээ.
Гэтэл харин эмээ минь хагарсан толгойны минь цусыг тогтоож өгөөд бас сэтгэлд минь байгаа хорсол гомдолыг ч тогтоохоо мартсангүй. “Миний хүү ч азтай юм аа. Хүнийг үхэхээр нь чөтгөр толгойгоор нь ховоо хийж муу муухай юмс зөөдөг юм гэсэн, толгой нь хагарч байсан хүний толгойг бол тоодоггүй юм гэсэн. Миний хүүгийн толгойг одоо тоохгүй болсон.” Гэх нь тэр. Өшөө авах тухай муухай бодол маань ор мөргүй арилж харин ч толгойг маань чөтгөрүүдээс чөлөөлж өгсөн мөнөөх “Түгжил” –д баярлалаа гэж хэлмээр санагдаж байж билээ.
Үүнээс хойш би надад муу юм хийсэн хүмүүсийг ч гэсэн уучилж, надад тохиолдсон муу юмнаас ч гэсэн сайн сайхныг олж харж байх хэрэгтэй гэдгийг балчир ухаандаа шингээсэн болов уу?
Ямар ч л байсан дахиж хэн нэгнээс өшөө авах талаар ер бодохоо больсон юмдаг. Харин хэн нэгэн надад муу юм хийвэл за байз чөтгөрийн ховоог хэрэггүй болгодог шиг эндээс чинь ... гэж боддог болсон хэрэг. Яахав хөөрхий минь шар нь хөдлөө л биз ,гарт нь ойрхон гадас таараа л биз, араас нь аваад шидээ л биз, анзааргагүй толгойг оноо л биз.
Уучлах сайхаан.
Толгой хагарах хүртэл сайн талтай байдаг байна шүү.
Ёстой л нөгөө сорви эр хүнийг чимдэг юм аа. Манай нутагт дээр үед сорви Санжаа гэж байлаа гэдэг шиг. Хэхэ.
Subscribe to:
Posts (Atom)